УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох Ц.Цогт жилийн ₮191 саяын ОРЛОГОТОЙ, ₮276 саяын 2 ОРОН СУУЦТАЙ

Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр болж, Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэж, Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх шийдвэр гаргажээ.
Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигч Цэндийн Цогт нь Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
Тэгвэл АУДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох Ц.Цогтын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮191 сая /жилийн/
Гэр бүлийн орлого: ₮27 сая /жилийн/
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮276 сая /Орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮60 сая /Suzuki, Jimny маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал, амьтан: ₮0 сая
Газар: ₮0 сая үнэлгээгүй /Эзэмших-700 кв.м/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮6,7 сая
Авлага: ₮16 сая
Зээл: ₮150 сая гэж мэдүүлжээ.
