“Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих аян эхэллээ “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих аян эхэллээ
05 сарын 06, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих аян эхэллээ

2026 оны 5 сарын 06

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор жил бүрийн тав болон ес дүгээр сарын бүх Бямба, Ням гарагийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан.Энэхүү хөдөлгөөн өнгөрсөн жилүүдэд “Хашаандаа мод тарья”, “Алтан намар мод тарих цаг” зэрэг уриан дор болсон. Харин энэ онд “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” уриатайгаар зохион байгуулах бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн орон даяар эхэлсэн юм.

Аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотойгоор нийслэл хотын хэмжээнд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа болон мод тарих нэгдсэн арга хэмжээг дараах байршлуудад зохион байгуулж байна.

Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа:

Баянзүрх дүүрэг – Жуковын талбай

Налайх дүүрэг – Соёлын төв ордны талбай

Хан-Уул дүүрэг – Төв цэнгэлдэх хүрээлэн

Чингэлтэй дүүрэг – Барилгачдын талбай

Мод тарих нэгдсэн байршлууд:

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Баянгол цэцэрлэгт хүрээлэн

Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн

Хоймор хайрхан мод тарих цэг

Богд хаан уул мод тарих цэг болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мод үржүүлгийн газар болон бусад байршлуудад тарих боломжтой.

Мод тарих нь зөвхөн тухайн орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна агаарын бохирдлыг бууруулах, хөрсний доройтлыг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.Иргэн та бүхэн байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, байгууллага хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ мод тарих аянд нэгдэхийг уриалж байна.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668772
0 эможи

keyboard_arrow_up