У.Хүрэлсүх: Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд та бүхний  үг үнэн, үзэг хурц, үйлс ариун байх болтугай У.Хүрэлсүх: Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд та бүхний үг үнэн, үзэг хурц, үйлс ариун байх болтугай
05 сарын 03, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

У.Хүрэлсүх: Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд та бүхний үг үнэн, үзэг хурц, үйлс ариун байх болтугай

2026 оны 5 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийн мэндчилгээ дэвшүүллээ.

~Мэндчилгээ~

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд болон ар гэрийнхэнд нь өргөн дэвшүүлье.

Үнэнийг эрэлхийлж, нийгмийг соён гэгээрүүлж, иргэдийн дуу хоолой болж байдаг Та бүхэн бол төр, ард түмнийг холбосон гүүр билээ. Та бүхний гарт нийгмээ зөв чиглэлд хөтлөх, сайн сайханд уриалан дуудах асар их хүч, нөлөө оршдог гэдэгт би үргэлж итгэдэг.

Төр, засгийн бодлого, үйл ажиллагааг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ алдаа дутагдлыг нь ил тод хэлж, засаж залруулахад Та бүхний оруулдаг хувь нэмэр их. Иймээс хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах нь ардчилсан нийгмийн үнэт зүйл мөн.

Цаашид ч төр, ард түмний ойлголцол, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх үйл хэрэгт Та бүхэн үнэлж баршгүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монгол эх орондоо шударга ёсыг бэхжүүлж, эв нэгдэлтэй, иргэддээ ээлтэй нийгмийг цогцлоохын төлөө зүтгэж байгаа Та бүхний үг үнэн, үзэг хурц, үйлс ариун байх болтугай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668702
0 эможи

keyboard_arrow_up