Ерөнхийлөгчийн спортын зөвлөх Ш.Амарсайхан Узбекистаны спортын сайд Адхам Икрамовтой албан ёсны уулзалт хийлээ Ерөнхийлөгчийн спортын зөвлөх Ш.Амарсайхан Узбекистаны спортын сайд Адхам Икрамовтой албан ёсны уулзалт хийлээ
04 сарын 27, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ерөнхийлөгчийн спортын зөвлөх Ш.Амарсайхан Узбекистаны спортын сайд Адхам Икрамовтой албан ёсны уулзалт хийлээ

2026 оны 4 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн спортын зөвлөх Ш.Амарсайхан Узбекистан улсад ажлын айлчлал хийж байгаа билээ. Энэ үеэрээ Узбекистаны Спортын сайд Адхам Икрамов, Узбекистаны Үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Отабек Умаров нартай уулзжээ. 

Уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хүрээнд яригдсан биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилалт, туршлага солилцоо, спортын менежмент болон эрүүл мэндийн чиглэлд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцжээ. 

Талууд олимпын хөдөлгөөнийг дэмжих, залуучуудын спортыг хөгжүүлэх, олон улсын тэмцээн уралдаанд хамтын оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668606
0 эможи

keyboard_arrow_up