“Нэг эрүүл мэнд” уулзалтаар хүн, амьтан, орчны эрүүл мэндийг цогцоор нь хэлэлцжээ “Нэг эрүүл мэнд” уулзалтаар хүн, амьтан, орчны эрүүл мэндийг цогцоор нь хэлэлцжээ
04 сарын 13, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Нэг эрүүл мэнд” уулзалтаар хүн, амьтан, орчны эрүүл мэндийг цогцоор нь хэлэлцжээ

2026 оны 4 сарын 13

Arslan.mn

Бүгд Найрамдах Франц Улсын Лион хотноо 04 дүгээр сарын 07-ны өдөр болсон “One Health” буюу “Нэг эрүүл мэнд” дээд түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг төлөөлөн түүний Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр оролцлоо.

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан уулзалт нь хүн, амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэнд харилцан уялдаатай болохыг онцлон, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийг цогц байдлаар авч үзэж буйгаараа онцлогтой юм.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макронтой уулзаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа. Мөн Ерөнхийлөгчийн харилцан хийсэн айлчлалуудын мөрөөр хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэрэгжилт амжилттай хэрэгжиж байгаа талаар ярилцав.

Arslan.mn

Түүнчлэн Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотоллоо.

Arslan.mn

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668374
0 эможи

keyboard_arrow_up