У.Хүрэлсүх: Миний байр суурь бол маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой У.Хүрэлсүх: Миний байр суурь бол маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 16, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

У.Хүрэлсүх: Миний байр суурь бол маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой

2026 оны 3 сарын 16

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хаврын чуулганы нээлтэд оролцож үг хэллээ.

Тэрбээр "Төрийн түшээд та бүхний хэлсэн үг, хийсэн үйлдэл олны өмнө ямагт ил байдгийг санаж, олон түмэн, залуу үе, хүүхэд багачуудад ёс зүйн манлайлал үзүүлж, зөв үлгэр дуурайлаар нийгмээ манлайлж, ард түмнийхээ эв нэгдлийг ямагт хамгаалж байх учиртай.

Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлмэгдүүлэх тухай би огт яриагүй. Ард иргэд ардчилсан сонгуулиар өөрсдийн элч төлөөлөгчөө сонгохдоо хуулиас дээгүүр аашлах дархан эрхийг бус, харин төрийн үйл хэргийг нэр төртэй, хариуцлагатай хөтлөөрэй гэж итгэл, сэтгэлээ өгдөг юм. 

Хэрэв та ард түмнийхээ итгэл сэтгэлийг дааж байгаа бол УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль танд хамаагүй, таныг хамгаална. Харин та ард иргэдийн итгэл сэтгэлийг уландаа гишгэж, төрийн нэр хүндийг шавартай хутгаж, хуулиас дээгүүр аашилж байгаа бол ард түмний шүүлтээс ангид байх боломжгүй гэдгийг сануулж байгаа юм.

Парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалалтаас илүү ард түмнийхээ итгэл, сэтгэл дээр оршдог гэдгийг ямагт санаж явах учиртай.

Гэтэл энэ итгэл, сэтгэлийг умартан иргэд сонгогчдынхоо дургүйцлийг дэвэргэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул мөн.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч төр засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх, Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.

Монголд хүн засагладаггүй хууль засаглах ёстой. Хууль шүүхийн байгууллага гэмгүй нэгийг нь хэлмэгдүүлж, гэмт этгээдэд ял завшуулж огт болохгүй. УИХ-ын халдашгүй эрхээр хууль цаазаас бултаж гэмт хэргээ хаацайлж бамбай болгож хэрхэвч болохгүй. Эрхэм төрийн түшээд та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шигээ эгүүлэн татаж чадах хүчтэй гэдгийг онцгойлон сануулж байна.

Бид ёс зүй, хариуцлагын талаар ярих цаг болсон. Гал морин жилд ёс зүйн хувьсгал хийнэ. Энэ хууль эргэж үйлчлэхгүй тул УИХ цаашид ёс зүйтэй, хариуцлагатай байх шаардлагатай. Түүнээс хэн нэгний өнгөрсөнд хийсэн алдааг одоо цаг руу авчран шүүх гээгүй. Энэ хуулийг баталснаар дараа дараагийн хууль тогтоогчид илүү анхаарал болгоомжтой байж, яавал эргүүлэн татагдах вэ гэдгээ мэддэг болно." гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667945
1 эможи

keyboard_arrow_up