А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачилж, нэн яаралтай горимоор өргөн барьж байна
2026 оны 2 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлж байна.
Ерөнхийлөгчийн тамгын газраас УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачиллаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр " Ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, ард түмний хяналтыг сайжруулах зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилж байгаа. Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэнэ.
Сүүлийн үед УИХ-ын гишүүд хулгай, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ёс зүйн ноцтой зөрчил гаргадаг ч их хурлын гишүүний дархан эрхийн цаана нуугдаж, хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулж байна.
Уг хуулиар
- Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага үүрүүлэх
- Өргөсөн тангарагаасаа няцсан бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын чуулганаар заавал хэлэлцүүлж, Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцүүлж эгүүлэн татах
- Шүүхийн шийдвэрээр ял шийтгэгдсэн бол
- Жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бол эгүүлэн татах ёстойг уг хуульд тусгалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667736
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





