Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачиллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлж байна.
Ерөнхийлөгчийн тамгын газраас УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачиллаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр " Ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, ард түмний хяналтыг сайжруулах зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилж байгаа. Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэнэ.
- Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага үүрүүлэх
- Өргөсөн тангарагаасаа няцсан бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын чуулганаар заавал хэлэлцүүлж, Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцүүлж эгүүлэн татах
- Шүүхийн шийдвэрээр ял шийтгэгдсэн бол
- Жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бол эгүүлэн татах ёстойг уг хуульд тусгалаа." гэв.
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал "Ес зүйн хувьсгал хийе гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачилсан. Ард түмний саналыг "Алтан гургалдай шиг" дуулж авчхаад адаг сүүлд нь "Яах гэж намайг сонгосон юм бэ" гэж ам асуудаг ёс зүйгүй байдлыг бид хүлээн зөвшөөрч болохгүй" гэв.






