Дашнямын Цэрэндарьзавд Ардын жүжигчин цол хүртээлээ
2026 оны 2 сарын 17

Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Энэ үеэр Монгол Улсын Гавьяат жүжигчин, "Нүүдэл" продакшны захирал Дашнямын Цэрэндарьзавыг Ардын жүжигчин цолоор шагнав.
Тайз дэлгэц, кино урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, гол болон туслах дүрүүдийг өндөр ур чадвараар бүтээж, үзэгч түмний хүндэтгэлийг хүлээн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэн үндэсний соёл урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь ийнхүү үнэлжээ.




Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667622
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





