Гавьяат тамирчин Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ
2026 оны 2 сарын 12

Билгийн тооллын XVII жарны Сүрээр дагагч хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын харцага, Ардын багш, Гавьяат тамирчин Д.Сэрээтэр багшид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнахаар болжээ.
Тэрээр 1968 оны Мехикогийн олимпын наадмын чөлөөт бөхийн 70 кг-ын жингийн хүрэл медаль, 1970 онд Канадын Эдмонтон хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль тус тус хүртсэн юм.
Түүнчлэн чөлөөт бөх болон үндэсний бөхийн спортод өөрийн авьяас чадвар, тэсвэр хатуужил, ухаан туршлагаа зориулж, мянга мянган шавь нарыг төрүүлэн өсгөж, тэдгээрийнхээ амжилтаар дамжуулан Монгол Улсын нэр хүндийг дэлхийн дэвжээнд дуурсгасан эрхэм хүн билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667565
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





