Төрийн удирдах албан тушаалтнуудад Ерөнхийлөгчийн зарлигаар Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо Төрийн удирдах албан тушаалтнуудад Ерөнхийлөгчийн зарлигаар Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн удирдах албан тушаалтнуудад Ерөнхийлөгчийн зарлигаар Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо

2025 оны 12 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу төрийн албаны удирдах албан тушаал хашиж байгаа нэр бүхий 21 эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг шинээр болон ахиулан олголоо.

Хуульд заасан болзол, шаардлагыг хангасан учир Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр батламжийг нь гардуулж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.

Тэрбээр, Ерөнхийлөгчийн Тамгын газар төрийн албаны үнэ цэн, үүрэг, оролцоог бэхжүүлж, хууль дээдэлдэг, иргэддээ үйлчилдэг, мэдлэг, чадвар, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхийн тулд төрийн алба, төрийн албан хаагчдыг бүх талаар дэмжинэ гэдгийг хэллээ.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд “тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно”  хэмээн заасан байдаг юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666895
0 эможи

keyboard_arrow_up