Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа

2025 оны 12 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Гэгээн Ширээт Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхлаа. 

Ерөнхийлөгч хоёр улсын дээд түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаа нь хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх  таатай нөхцөл бүрдүүлж байгааг онцлов.

Arslan.mn

Талууд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Ватиканы Апостолик архивд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой түүхэн баримт, материалыг судалгааны эргэлтэд оруулах замаар өнө эртний харилцаагаа нийтэд толилуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотоллоо. 

Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин Пап Францисын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд ажилласнаа дурсаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Төрийн хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд улс төр, дипломат харилцаатай бүхий л асуудлыг хариуцдаг. Хэрэг эрхлэх газрын тэргүүн нь Төрийн нарийн бичгийн дарга /Ерөнхий сайд/ байдаг. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666587
0 эможи

keyboard_arrow_up