“Сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн”-нд Гаалийн байгууллага ХОШОЙ аварга боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулагддаг “Сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн”-нд Гаалийн байгууллага нийлбэр дүнгээр Хошой аварга боллоо.
Тодруулбал, Гаалийн байгууллагыг төлөөлж ГЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Б.Мөнх-Амар нийлбэр дүнгээр 400кг амжилттай өргөж -74кг мастер ангилалд олон улсын хэмжээний мастеруудтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 12 тамирчнаас 6-р байранд, мөн удирдах албан тушаалтнуудын дунд зохион байгуулагдсан цээж шахалтын төрөлд түрүүлж аваргын алтан медалийн эзэн болжээ.
Түүнчлэн ГEГ-ын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын хорио цээрийн албаны улсын байцаагч, Спортын мастeр Б.Энхбаатар нь Насанд хүрэгчдийн -74 кг-д Штангтай суултын төрөлд Мөнгө, Цээжнээс шахалт Алт, Газраас таталт Алт. Нийлбэр дүнгээр 545 кг өргөж Алтан мeдаль хүртсэнээр энэхүү тэмцээний Хошой аварга боллоо.










