Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг  бэлгэдэн мод тарилаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн мод тарилаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн мод тарилаа

2024 оны 10 сарын 13

Arslan.mn
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй албаны төлөөлөгчид Туркменистаны “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Төлөөлөгчдийг “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүрэлцэн ирэхэд Туркменистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтав. 118 метр өндөр “Тусгаар тогтнолын хөшөө”-г 2001 онд Ашхабад хотноо байгуулсан бөгөөд тус хөшөөний өмнө Туркменистаны анхны Ерөнхийлөгч С.Ниязов-ын алтадмал хөшөөг байршуулсан байдаг аж.

Arslan.mn

Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүндэт зочдын төгөл”-д хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн мод тарилаа.

Хоёр улсын Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Туркменистаны ойжуулалт” үндэсний хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээр энэ удаагийн айлчлалын үеэр тохирсон болно.

Энэхүү “Хүндэт зочдын төгөл”-д тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр, засгийн тэргүүн нар мод тарьдаг уламжлал тогтжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659447
0 эможи

keyboard_arrow_up