Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан улсад төрийн айлчлал хийхээр мордлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

2024 оны 10 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын урилгаар энэ сарын 10-13-нд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Туркменистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд хэрэгжиж буй анхны дээд түвшний айлчлал юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахатын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзана.

Айлчлалын хүрээнд Монгол-Туркменистаны бизнес форум болон соёлын хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659414
0 эможи

keyboard_arrow_up