Ерөнхийлөгч олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулна Ерөнхийлөгч олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулна

2024 оны 5 сарын 20

Arslan.mn

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслол өнөөдрөөс эхэлнэ. Нийслэлийн есөн дүүргийн ээжүүдийг тус бүр нэг өдөр хүлээн авч одонг нь гардуулдаг юм.

Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор шагнадаг.

Мөн Нийгмийн халамжийн сангаас жил бүр нэгдүгээр зэргийн одонтой эхчүүдэд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүдэд 100 мянган төгрөгийн урамшуулал олгодог юм.

Ерөнхийлөгч саяхан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцүүлж буй. Уг хуулийн төсөлд "Эхийн алдар" одон олгохдоо үрчилж авсан болон эндсэн хүүхдийг нь хамруулахаар тусгасан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657045
1 эможи

keyboard_arrow_up