Жүжигчин, кино найруулагч Д.Баттөмөр Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртлээ Жүжигчин, кино найруулагч Д.Баттөмөр Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Жүжигчин, кино найруулагч Д.Баттөмөр Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртлээ

2024 оны 2 сарын 09

Arslan.mn

Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр  /2024.02.09/ төрийн дээд одон, медаль гардуулж байна. 

Энэ үеэр Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, найруулагч Д.Баттөмөр Монгол Улсын Гавьяат Жүжигчин болно цол хүртлээ. 

Олны дунд банш Батаа нэрээр алдаршсан тэрбээр 2011 онд СТА цол хүртэж байжээ. "Рашаантын 18", "Микроны босс", "Миний хөрш чөтгөр", "Аянгын бороо" гэх мэт олон арван тайз, дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн билээ.

Тэрбээр тайз, дэлгэцийн урлагт 20 жил ажиллаж, зохиолыг нь өөрөө бичилцэж, найруулсан "Трио" УСК нь 5 тивийн 17 улсаас 22 шагнал хүртсэн байна.

Тодруулбал, Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвийг энэ кинонд хөндсөн. “Трио” уран сайхны кино нь Тайланд, АНУ, Канад, Польш, Эстони, Улаанбаатарын кино наадмаас шагнал хүртээд байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
654630
14 эможи

Зочин
2024-02-12 05:42
Хийж чадсан бүтээсэн бод залуу насанд нь олгох нь зөв.
zochin
2024-02-10 16:29
Toriin shagnal ch hog boljee ichij uhdegguin bhda ene metiin alialagch bugs doloogch nar l avdag bolj
Зочин
2024-02-10 11:14
Бямбацогт, Ариунбямба энэ тэр гээд жинхэнэ жүжигчид нь гавьяат болоогүй байхад банш Батаа юу вэ, ичэж үхмээр юм.
Жүжигчид
2024-02-09 10:29
СУИС төгссөнгүүт СТА г нь өгөөд 5-8 жил ажиллахаар нь одон медаль 15 жил ажиллахаар нь Гавъяат жүжигчин өгөх хэрэгтэй. Наадуул чинь улс орноо хөгжүүлж ажил олгож мөнгө олж ирж үндэсний эв нэгдэлд чухал үүрэг гүйцэтгэж байгаа шүү. Хахаха. Ядаж их маазагнаж бхга мөнгө олж байгаа ядуу хүмүүс байдаг байхаа.
keyboard_arrow_up