Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ши Жиньпин, В.Путин нартай юу тохиролцов? Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ши Жиньпин, В.Путин нартай юу тохиролцов?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ши Жиньпин, В.Путин нартай юу тохиролцов?

2023 оны 10 сарын 20

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эдгээр өдрүүдэд БНХАУ-д “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байна.

Энэ үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны олон чухал асуудлаар санал солилцсон байна. 

Хоёр талын уулзалтуудаас гарсан онцлох үр дүнг тоймловол:

1. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн бүтээн байгуулалтыг хамтран эхлүүлэхээр тохиролцлоо. 

2. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх В.В.Путин нар Монголын бараанд ноогдуулж буй татварыг бууруулахаар тохиролцов 

3. Шивээхүрэн-Сэхээ төмөр замын хамтарсан ажлын хэсэг байгуулж, бүтээн байгуулалтын ажил нэг шат урагшлахаар боллоо 

4. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг шинэчилж, үр ашгийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо 

5. Ногоон хөгжлийн чиглэлд Хятад Улстай хамтран ажиллаж, шилдэг туршлага солилцоно

6. ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэв.

Эх сурвалж: Sonin.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651988
0 эможи

keyboard_arrow_up