Т.Мөнхсайхан : 10 жилийн хугацаанд архи, согтууруулах ундааны градусыг 28 градус хүртэл бууруулна Т.Мөнхсайхан : 10 жилийн хугацаанд архи, согтууруулах ундааны градусыг 28 градус хүртэл бууруулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Т.Мөнхсайхан : 10 жилийн хугацаанд архи, согтууруулах ундааны градусыг 28 градус хүртэл бууруулна

2023 оны 10 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зохион байгуулсан “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах нь” салбар дундын хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Тус хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн явцын үр дүнг хэлэлцэв. 

Хууль, эрх зүйн хүрээнд хийсэн шинэчлэлийн үр дүн бодитоор гарч байна

Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг хангах үүднээс УИХ-аар өнгөрсөн оны долоодугаар сард  Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Онцгой албан татварын тухай, Засгийн газрын сангийн тухай хууль зэрэг дагалдах 10 гаруй хуульд өөрчлөлт оруулсан нь энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж буй. Согтууруулах ундаанд ялангуяа хатуулгаас хамааран ногдуулах онцгой албан татварын хэмжээ нэмэгдэж байхаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулсан байна. Онцгой албан татвар болон борлуулалтын орлогын эхний 6 сарын мэдээгээр татварын хэмжээ 13 тэрбум, борлуулалтын орлого 8.5 тэрбумаар өссөн аж. Мөн импортоор орж ирсэн согтууруулах ундааны Онцгой албан татварын хэмжээ 2021 онтой харьцуулахад 9.7 тэрбум, 2022 онтой харьцуулахад 4.3 тэрбумаар нэмэгдсэн дүн гарчээ.  

Тусгай санд 4.3 тэрбум төгрөг хуримтлагдав 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан нээсэн. Тус хуулийн 213 дугаар зүйлд заасны дагуу уг сан нь архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай. Онцгой албан татварын тухай хуульд заасны дагуу ногдуулан хураасан татварын орлогын гүйцэтгэлээс татвар ногдсон согтууруулах ундааны литр тутмаас 300 төгрөгийн орлогыг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд тухай бүр төвлөрүүлэхээр тусгасан. Эхний 6 сарын байдлаар уг санд 4.3 орчим тэрбум хуримтлагдаад байна.

Архины хэрэглээ анх удаа буурчээ

Согтууруулах ундааны борлуулалтын хувьд өнгөрсөн оны эхний хагаст 16,8 сая литр, харин энэ оны мөн үед 14,6 сая литр болж, архины худалдан авалт 2.2 сая литрээр багассан эерэг өөрчлөлт гарчээ. Үүнийг өргөн хэрэглэдэг 0.5 литрээр тооцож үзвэл 4.4 сая шил архи хэрэглэхээс зайлсхийсэн, насанд хүрсэн 1 хүнд ноогдох архи хоёр шил архиар багассан гэж үзэж болох юм. Мөн импортолсон согтууруулах ундааны хэмжээ 150 мянган литрээр багассан гэсэн эерэг үзүүлэлт гарсан байна. Эдгээр нь Монгол Улсад анх удаа архи, согтууруулах ундааны хэрэглээ буурсан үзүүлэлт юм.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 15,8 хувиар буурлаа

Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээний нийгмийн сөрөг нөлөөг харуулах үзүүлэлтүүдийг харьцуулж үзэхэд, энэ оны эхний 8 сард 25392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3289 буюу 13 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна. Үүний 46.5 хувь нь нийслэлд, 2089 буюу 53.5 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний 3911 буюу 92.1 хувь нь эрэгтэй, 335 буюу 7.9 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байв. Гарсан өөрчлөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

-Согтуугаар үйлдэгдсэн  гэмт хэрэг 15.8 хувиар 

-Шалгагдсан зөрчил 13.6 хувиар 

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан зөрчил 26.0 хувиар 

-Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 41.3 хувиар 

-Эрүүлжүүлэгдсэн хүн 76.0 хувиар тус тус буурсан байна. 

Ирэх 10 жилд архи, согтууруулах ундааны хатуулгыг 28 болгож бууруулна

Ерөнхийлөгчийн зарлигт Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд тогтмол бууруулах бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгаад буй. Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах юм уу эсвэл татварын хэмжээг огцом өсгөх нь иргэдийн дунд бусад төрлийн мансууруулах бодис хэрэглэх сонирхлыг нэмэгдүүлдэг. Тиймээс архи, согтууруулах ундааны хатуулгийг 2 градусаар бууруулах бодлогыг хэрэгжүүлж байна. Ирэх арван жилд хатуулгийн хэмжээг 2 градусаар бууруулна гэж үзвэл, 28 градус болж буурна гэсэн үг. 2022 оны байдлаар үндсэн хэрэглээ 38 градус байсан. Одоогийн байдлаар архи, согтууруулах ундааны хатуулаг 36 болоод байна. Үүнийгээ дагаад архи, согтууруулах ундаа хэрэглэж буй иргэд гүн согтох, түүнээсээ хамааралтайгаар биеэ хянах чадвараа алдах, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гэмтэж бэртэх сөрөг үр дагавар буурч байна” гэлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Соккорро Эскаланте энэ үеэр хэлэхдээ "Монгол Улс нь хүүхэд залуусын орон. Тиймээс тэдгээр хүүхэд залуусыг архи, согтууруулах ундаа болон тамхины зөв хэрэглээ, дадалтай иргэн болгож төлөвшүүлэх нь "Эрүүл Монгол хүн" хөтөлбөрийн алсын хараа байх болно. Архи, согтууруулах ундаа болон тамхины хэрэглээг бууруулах тал дээр санаачилгатай ажиллаж буй Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яаманд талархал дэвшүүлье. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс та бүхнийг үргэлжлүүлэн дэмжиж, Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилгыг биелүүлэх хүрээнд хамтран ажиллахад бэлэн байна" гэв. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651598
0 эможи

ERDENE
2023-10-09 17:16
Өдрийн мэнд элэг нэгт Монголчууд минь Би Эрдэнэ байна бөөр чинь хууль бус байгаа тул зарахаа болиоч Би Элон Маскийн буяны байгууллагаас асар их санхүүгийн дэмжлэг авсан Миний бизнесийг дэмжихийн тулд надад 150,000 доллар хандивласан, таны эрүүл мэндэд аюултай байхад яагаад бөөрөө зараад байгаа юм бэ, иймээс дэлхийн хамгийн баян хүн чин сэтгэлээсээ тусалж байна. https://www.bbc.com/news/business-64645888 Тэдэнтэй elonxm23@gmail.com www.muskfoundation.org хаягаар холбогдож санхүүгийн дэмжлэг аваарай Би ашиг хүртэгч байсан тул амжилт хүсье
keyboard_arrow_up