Т.Мөнхсайхан: Монгол Улсад архи, согтууруулах ундааны борлуулалт анх удаа хоёр сая литрээр буурлаа Т.Мөнхсайхан: Монгол Улсад архи, согтууруулах ундааны борлуулалт анх удаа хоёр сая литрээр буурлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.Мөнхсайхан: Монгол Улсад архи, согтууруулах ундааны борлуулалт анх удаа хоёр сая литрээр буурлаа

2023 оны 9 сарын 26
Arslan.mn
Монгол Улсад архи, согтууруулах ундааны хэрэглээ буурчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 43 дугаар зарлиг гаргасан.

Зарлигийн хэрэгжилт, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, Цагдаагийн Ерөнхий газрын Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Оюутболд,  “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн нар мэдээлэл өгөв.

Эхний ээлжинд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Онцгой албан татварын тухай, Засгийн газрын сангийн тухай зэрэг дагалдах 10 гаруй хуульд өөрчлөлт оруулсан.

Холбогдох байгууллагууд хамтран “Намайг алгас” зэрэг нөлөөллийн аян болон урьдчилан  сэргийлэх, соён гэгээрүүлэх бусад арга хэмжээг жилийн турш тасралтгүй явуулж байгаа нь үр дүнгээ өгчээ.

Ирэх сард архи, согтууруулах ундаанаас татгалзах чиглэлээр 21 аймаг, нийслэлд “Эерэг хандлага – Эрүүл оюутан” фестиваль зохион байгуулна. Мөн донтох эмгэгтэй, эрсдэлтэй болон хэтрүүлэн хэрэглэгч 900 гаруй иргэнийг эмчилгээнд хамруулах юм.

Түүнчлэн архи, согтууруулах ундаа борлуулдаг, үйлчилгээ үзүүлдэг газруудад хуулийн хэрэгжилтийг сурталчлах, иргэдэд ээлтэй үйлчилгээ үзүүлэх хандлагыг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг багаас нь системтэй, оновчтой олгохын тулд сургуулийн эрүүл мэндийн багийг чадавхжуулахаар төлөвлөжээ.

Дэлхийд архи, согтууруулах ундааны хэрэглээнээс шалтгаалсан цаг бусын нас баралт 100,000 хүнд дунджаар 35 байдаг. Харин Монгол Улсад 123 буюу 3.5 дахин их, шууд ба шууд бус нөлөөллийн улмаас жилдээ 4,000-4,500 орчим хүн нас барж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651206
0 эможи

keyboard_arrow_up