Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчтой уулзав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчтой уулзав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 15, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчтой уулзав

2023 оны 9 сарын 22

Arslan.mn

АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедтай уулзлаа.

Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирсэнд талууд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.

Монгол Улсын НҮБ-ын хүрээний үйл ажиллагаа, тэр дундаа олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, энхийг сахиулах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлт, идэвхтэй оролцоо, хувь нэмрийг Амина Мохаммед дэмжиж байдгаа илэрхийлэв.

Мөн боловсрол, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдал, хоршооллын асуудлаарх тогтоолуудын ач холбогдлыг өндөр үнэлдгээ хэлэв.

Arslan.mn

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол, түүний дотор “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”, “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулсан юм.

Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр бүс нутагтаа дээгүүр байр эзэлдэг улсын нэг гэдгийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцоллоо.

Тухайлбал сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх олон улс, бүс нутгийн түвшний хурал, арга хэмжээ зохион байгуулсны зэрэгцээ ирэх онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгааг хэлэв.

Энэ санаачилгыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед талархан хүлээн авч, НҮБ хамтран зохион байгуулагчаар оролцоход бэлэн байгаагаа илэрхийллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651115
0 эможи

keyboard_arrow_up