Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-нд айлчилна Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-нд айлчилна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-нд айлчилна

2023 оны 6 сарын 05

Arslan.mn

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар энэ оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийх гэж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээллээ.

Харин тус улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер энэ сарын 4-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

​Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана.

​Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд энэхүү айлчлал нь Гэгээн Ширээт Улсаас манай улсад хэрэгжүүлж буй анхны өндөр түвшний айлчлал гэдгээр онцлог юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647782
0 эможи

DR VENKATA 19083082601
2023-06-09 21:25
Бөөрөө зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласандаа Др Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венката миний бөөрийг худалдаж авсан 800,000 долларын ханш үнэхээр яагаад бусад нь үнээ нэмээд байгаа юм бэ амлалтаа биелүүлэхгүй Тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл whatsap 19083082601 i-ээр холбогдоно уу Би үнэхээр аз жаргалтай, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа бол миний нэрээр хандивлагч нэг бөөрийг нь зарсан
keyboard_arrow_up