Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо ГАРДАЖ АВЛАА Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо ГАРДАЖ АВЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо ГАРДАЖ АВЛАА

2023 оны 5 сарын 30

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

Энэ жил улсын хэмжээнд 10,785 ээж Алдарт эхийн одон хүртэж байгаагийн олонх нь 36 орчим насныхан байна. Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээжид 2023 оны 05 дугаар сарын 25, 26, 29, 30-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Алдарт эхийн одонг гардуулж дууслаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
  • Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээж, үүнээс I зэргийн одонг 297, II зэргийн одонг 4,399,
  • 21 аймгийн 5,979 ээж, үүнээс I зэргийн одонг 471, II зэргийн одонг 5,508,
  • Гадаадын улс орнуудад оршин суугаа 110 ээж, үүнээс I зэргийн одонг 5, II зэргийн одонг 105 ээж хүртлээ.

Үр хүүхдээ зөв сэтгэлтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн гавьяа зүтгэлийг Монгол төр ийнхүү алдаршууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Хүүхдийн мөнгө олгож буй нь нийгмийн халамж бус, харин хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжих, хүүхдийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт, төрийн бодлого гэж үздэгээ илэрхийллээ.

 

 


 

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647627
1 эможи

DR VENKATA 19083082601
2023-06-09 21:25
Бөөрөө зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласандаа Др Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венката миний бөөрийг худалдаж авсан 800,000 долларын ханш үнэхээр яагаад бусад нь үнээ нэмээд байгаа юм бэ амлалтаа биелүүлэхгүй Тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл whatsap 19083082601 i-ээр холбогдоно уу Би үнэхээр аз жаргалтай, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа бол миний нэрээр хандивлагч нэг бөөрийг нь зарсан
keyboard_arrow_up