У.Хүрэлсүх: Хилчин эмэгтэйчүүдийн сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төр, засгийн ҮҮРЭГ У.Хүрэлсүх: Хилчин эмэгтэйчүүдийн сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төр, засгийн ҮҮРЭГ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх: Хилчин эмэгтэйчүүдийн сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төр, засгийн ҮҮРЭГ

2023 оны 5 сарын 29

Arslan.mn

Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр 450 гаруй хилчин эмэгтэй Соёлын төв өргөөнд чуулж байна.

Чуулга уулзалтаар хилчин эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлуудыг оновчтой шийдвэрлэх, хилийн заставыг хөгжүүлэх, хилчин эмэгтэйчүүдийн үнэт зүйл, манлайлал зэргийн талаар хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хилчин эмэгтэйчүүд болон тэдний гэр бүлд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Arslan.mn

Тэрбээр төрсөн нутаг, эцэг, эх, эзэмшсэн мэргэжлээ орхин, хань ижлээ дагаж хилд ажиллаж буй олон зуун эмэгтэйн ажил орлоготой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг гэдгийг хэллээ.

Цэргийн анги, байгууллагыг хүний хөгжлийн цогц орчин болгох, анги, байгууллагадаа ногоон орчин бүрдүүлэх, өрх бүр үйлдвэрлэгч байх, эрүүл, зөв монгол хүнийг төлөвшүүлэхэд хилчин эмэгтэйчүүд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Алслагдсан анги, салбарт ажиллаж байгаа төрийн үйлчилгээний ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хилчдийн хүүхдийн сурч, боловсрох боломжийг дээшлүүлэх, техник-технологийн дэвшил нэвтрүүлэх зэрэгт чиглэсэн арга хэмжээг Засгийн газар, холбогдох байгууллага, албан тушаалтнууд нэн яаралтай хэрэгжүүлэхийг сануулав.

Хил хамгаалах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 38.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэдний олонх нь алслагдсан анги, салбарт ажиллаж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647565
1 эможи

DR VENKATA 19083082601
2023-06-09 21:35
Бөөрөө зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласандаа Др Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венката миний бөөрийг худалдаж авсан 800,000 долларын ханш үнэхээр яагаад бусад нь үнээ нэмээд байгаа юм бэ амлалтаа биелүүлэхгүй Тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл whatsap 19083082601 i-ээр холбогдоно уу Би үнэхээр аз жаргалтай, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа бол миний нэрээр хандивлагч нэг бөөрийг нь зарсан
DR VENKATA 19083082601
2023-06-09 21:24
Бөөрөө зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласандаа Др Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венката миний бөөрийг худалдаж авсан 800,000 долларын ханш үнэхээр яагаад бусад нь үнээ нэмээд байгаа юм бэ амлалтаа биелүүлэхгүй Тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл whatsap 19083082601 i-ээр холбогдоно уу Би үнэхээр аз жаргалтай, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа бол миний нэрээр хандивлагч нэг бөөрийг нь зарсан
keyboard_arrow_up