Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны төрийн айлчлал ЭХЭЛЛЭЭ Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны төрийн айлчлал ЭХЭЛЛЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны төрийн айлчлал ЭХЭЛЛЭЭ

2023 оны 5 сарын 21
Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.

Ерөнхийлөгч Эммануэл Макроныг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн болон албаны бусад хүн угтаж авав.

Эммануэл Макроны айлчлал нь Бүгд Найрамдах Франц Улсаас төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны түүхэн айлчлал болж байна. БНФУ нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон өрнөдийн зургаа дахь, Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн өрнөдийн хоёр дахь улс юм.

Францын ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд албаны 50 гаруй хүн багтсан байна. Энэ удаагийн айлчлалаар Монгол, Франц улсын ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж хоёр орны харилцааг шат ахиулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана.

Тодруулбал, ногоон эрчим хүч, хиймэл дагуул, онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагааг хоёр дахь шатанд гаргах, хавдрын эмнэлэг барих зэрэг асуудал байна.

Өнөөдрийн хөтөлбөрөөс дурдвал, ерөнхийлөгч Эммануэл Макроныг Төв талбайд албан ёсоор угтан авна, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын ерөнхийлөгчид өнөөдөр 21:00 цагт бараалхана.

Ташрамд дурдахад,1996 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад төрийн айлчлал хийж байжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647236
0 эможи

keyboard_arrow_up