Э.МАКРОН :  Айлчлалаараа Монголд ӨӨР СОНГОЛТ, боломж байгаа гэдгийг ХАРУУЛНА Э.МАКРОН : Айлчлалаараа Монголд ӨӨР СОНГОЛТ, боломж байгаа гэдгийг ХАРУУЛНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Э.МАКРОН : Айлчлалаараа Монголд ӨӨР СОНГОЛТ, боломж байгаа гэдгийг ХАРУУЛНА

2023 оны 5 сарын 21

Arslan.mn

Манай улсын хувьд бас нэгэн түүхэн айлчлал өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх гэж байна. Тодруулбал, Францын Ерөнхийлөгч Э.Макрон Японы Хирошимад зохион байгуулагдаж буй “Их 7”-ийн төрийн тэргүүн нарын уулзалтаа өндөрлүүлээд өнөөдөр Монгол дахь айлчлалаа эхлүүлэх гэж байна. Энэ бол Францын төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм.

Францын Ерөнхийлөгч Э.Макроны хувьд олон улсад мэдэгдэхдээ "Энэ удаагийн айлчлалаараа Монгол Улсад шинэ боломж, хөгжил, гарц байгаа гэдгийг харуулах болно. Монгол Улс бол Азийн цээжин дэх Ардчиллыг авч үлдсэн цөөн улсын нэг. Стратеги, ач холбогдлын хувьд онцгой байршилтай, олон жил хөгжилөө даруулсан улс" хэмээн мэдээлэлдээ хэлжээ. Үүнтэй зэрэгцэн олон улсын зарим хэвлэлд “Францтай ногоон эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлнэ. Тодруулбал, уран  олборлох чиглэлд хэлэлцээ хийнэ” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Гэхдээ үүнээс илүүтэйгээр Монголын ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж ажилладгийг нь хүндэлж буй илрэл гэдгийг судлаачид хэлж байна.

Э.Макроны айлчлалаар хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг нэг шат ахиулж “Стратегийн түншлэл”-ийн харилцаатай болох асуудлыг ярилцана гэдгийг албаныхан хэлж байна.  

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ АРАВДУГААР САРД ФРАНЦАД АЙЛЧИЛНА-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийх айлчлалын үеэр стратегийн түншлэлийн хүрээнд хийгдэж ажлуудаа дахин ярих аж. Эдгээрээс анхаарал татаж буй нэг асуудал байгаа нь Франц манайхаас шар нунтаг олборлох чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал юм. 

Ташрамд дурдахад, манай улсад хийх айлчлалын талаар Францын хэвлэлд, “Ерөнхийлөгч Э.Макроны айлчлал Монгол Улсад өөр зам, өөр сонголт байгаа гэдгийг харуулна” хэмээн мэдээлж буй. Тэгвэл Францын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад 58 хүний бүрэлдэхүүнтэй ирж байгаа бөгөөд тус улсын Жанжин штабын дарга, зөвлөх, томоохон найман хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл ирэх юм. Тэрбээр айлчлалынхаа үеэр Чингис хааны музейг үзэж сонирхоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
647231
3 эможи

Зочин
2023-05-22 09:49
монголын уранд шунаж л дээ
Зочин
2023-05-21 22:21
Европ Монголыг яасан их тоодог болчихов оо!
keyboard_arrow_up