Ерөнхийлөгч Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав Ерөнхийлөгч Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2023 оны 5 сарын 19

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын бодибилдинг, фитнесийн холбооны Ерөнхийлөгч Рафаэль Сантонхаг хүлээн авч уулзжээ.

“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Нийтийн биеийн тамир дасгал хөдөлгөөн” өрнүүлж, иргэдэд бие бялдрын боловсрол олгох, дасгал хөдөлгөөн хийх мэдлэг, дадал эзэмшүүлэх, идэвхтэй амьдралын хэвшил бий болгох, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж буй хүчин зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох тогтолцоо бүрдүүлэхийг зорьж буйг Ерөнхийлөгч хэлэв.

Цаашид Олон улсын бодибилдинг, фитнесийн холбоотой эрүүл мэнд, спортын олон улсын тэмцээн, уралдаан зохион байгуулах, мэргэжлийн багш, дасгалжуулагч, олон улсын шүүгч бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.

Олон улсын бодибилдинг, фитнесийн холбооны Ерөнхийлөгч Рафаэль Сантонха Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын энэ санаачилгыг хэрэгжүүлэхийг бусад улс оронд  уриална гэдгээ хэлэв.

Рафаэль Сантонха нь 2017 онд Улаанбаатар хотноо Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах 51 дэх удаагийн тэмцээнийг зохион байгуулахад хүрэлцэн ирж байсан юм.

 

Эх сурвалж: ЕТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647206
0 эможи

keyboard_arrow_up