Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол хаан” жүжиг тоглох Колизей театрт зочилжээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол хаан” жүжиг тоглох Колизей театрт зочилжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол хаан” жүжиг тоглох Колизей театрт зочилжээ

2023 оны 5 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзыг хаан сэнтийд залах Төрийн ёслолд оролцож, Лондон хотноо ажиллах үеэрээ “Монгол хаан” жүжиг тоглох Колизей театрт зочилж, бэлтгэл ажилтай танилцсан байна.

Тэрбээр “Монгол хаан” жүжгийг Лондон хотноо толилуулах төсөл дээр хамтран ажиллаж буй “Херо Энтертайнмент”, “Wild Yak Productions”, “Мактуб Продакшнс” продюсерын багийн гишүүдтэй уулзаж, уран бүтээлийн өндөр амжилт хүсжээ.

Уэст Эндийн (West End) хамгийн том буюу 2359 суудалтай танхим бүхий Колизей театрт “Тоска”, “Аида”, “Набукко” дуурь, “Хунт нуур”, “Жизель” балет зэрэг сонгодог бүтээлүүдийг тавьдаг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646927
0 эможи

keyboard_arrow_up