Польшийн Ерөнхийлөгч А.Дудагийн айлчлал өнөөдөр албан ёсоор 11 цагт эхлэнэ Польшийн Ерөнхийлөгч А.Дудагийн айлчлал өнөөдөр албан ёсоор 11 цагт эхлэнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Польшийн Ерөнхийлөгч А.Дудагийн айлчлал өнөөдөр албан ёсоор 11 цагт эхлэнэ

2023 оны 4 сарын 25

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт манай улсад энэ сарын 24-26-нд төрийн айлчлахаар өчигдөр /2023.04.24/ хүрэлцэн ирсэн. 

Түүний айлчлал өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд 11:00 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар  Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг албан ёсоор Сүхбаатарын талбайд угтана.

Үүний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийх юм. 

Анджей Дуда нь өнөөдөр мөн Шангри-Ла зочид буудалд болох Монгол-Польшийн бизнес форумын нээлтийн ажиллагаанд оролцоно. Түүний айлчлалын үеэр Польшийн Элчин сайдын яамны нээлт болно. Тэрбээр мөн Чингис хааны музей үзэж сонирхоно гэх мэдээлэл байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646442
0 эможи

keyboard_arrow_up