Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркийн төрийн тэргүүнд эмгэнэл илэрхийлэв Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркийн төрийн тэргүүнд эмгэнэл илэрхийлэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркийн төрийн тэргүүнд эмгэнэл илэрхийлэв

2023 оны 2 сарын 07

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд эмгэнэл илэрхийллээ.

Эмгэнэлд:

"Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэж, гэмтсэнд Монгол Улсын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ хүнд цаг мөчид бид туркийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байж, уй гашуу, гарз хохирлыг Бүгд Найрамдах Турк Улс бүх нийтийн хүчин чармайлтаар богино хугацаанд даван туулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644582
0 эможи

У.Хүрэлсүх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up