ШУУД: Ерөнхийлөгчийн хоригийн талаар МЭДЭЭЛЖ БАЙНА ШУУД: Ерөнхийлөгчийн хоригийн талаар МЭДЭЭЛЖ БАЙНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШУУД: Ерөнхийлөгчийн хоригийн талаар МЭДЭЭЛЖ БАЙНА

2023 оны 1 сарын 30

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавихаар болсон. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал мэдээлэл хийж байна.

Засгийн газраас 2023 оны 1-р сарын 18-ны өдөр уг хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд 3 хоногийн дотор баталсан юм.

Хуулийн төслийг богино хугацаанд хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчин баталсан төдийгүй хангалттай судалгаа хийгээгүй хэмээн хуульчид, хэвлэл мэдээллийнхэн, хүний эрхийн төлөө байгууллагууд эсэргүүцсэн.

Мөн хүний эрхийг хамгаалах бус иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халтай болсон хэмээн байр сууриа илэрхийлээд буй юм.

Хуулийн төслийг санаачилсан ЦХХХ-ны сайд Н.Учрал "Энэ хуулийн төсөл анх 2017 онд боловсруулагдсан. Холбогдох байгууллагууд болон олон улсын байгууллагуудын судалгааны хувьд хангалттай бүрдсэн олон жил хүлээгдсэн хуулийн төсөл юм.

Жишээ нь цахимаар залилах гэмт хэрэг нэг жилийн дотор 93.8 хувиар, цахимаар хүүхдэд садар самууныг сурталчлах гэмт хэрэг 2.8 дахин өссөн. Цахимаар залилах гэмт хэрэг нэг жилийн дотор 93.8 хувиар, цахимаар хүүхдэд садар самууныг сурталчлах гэмт хэрэг 2.8 дахин өссөн.

Эрүүгийн хуулийн 34 төрлийн гэмт хэргийн 94 хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна гэсэн судалгаа бий. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буй тул энэ хуулийн төслийг даруй баталж, гэмт хэргээс сэргийлэх зорилтоор контентууд дээр нь холбогдох үйлчилгээ үзүүлэх байгууллагуудтай харилцах сувгийг тодорхой болгох шаардлагатай.

Энэ хууль нь төрийн гэмт хэрэг гарахаас сэргийлсэн, хохирогчдыг хамгаалсан хууль болсон. Тиймээс би троллчид буюу уул, ус, хадны зурагтай хүн биш, хүн хогуудыг шүүмжилж байгаа юм. Цахим орчинд гэмт хэрэг цаг, минут тутам гарч байгаа тул хуулиа хурдан батлах шаардлагатай байна" хэмээсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644329
0 эможи

keyboard_arrow_up