У.Хүрэлсүх хамгийн олон ДАЙСАНТАЙ ХҮН У.Хүрэлсүх хамгийн олон ДАЙСАНТАЙ ХҮН
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 28, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх хамгийн олон ДАЙСАНТАЙ ХҮН

2023 оны 1 сарын 13

Arslan.mn

Монголд хамгийн олон дайсантай хүн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Уул уурхайн 938 лицензийн эздийн дийлэнхи нь түүний дайсан. Төрийн өмчит "Эрдэнэт", Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануураас эхлүүлээд Оюутолгой, Тавантолгойн нүүрсний хулгайг анх хөндөж дуугарсан Ерөнхий сайд байсан учраас тэдний гол дайсан нь болсон юм.

 Нүүрс, зэсийн хулгайч, "Эрдэнэт"-ийн луйварчид, Уул уурхайн мафи, Нефтийн дамлагчид гэсэн нэр томьёог УИХ-ын чуулганд оруулж ирсэн хүн нь Хүк. Тиймээ, та 300 гэр бүлийн нэг гээд чуулган дээр шуудхан хэлж суусан хүн. Засгийн газрынхаа хурал дээр "Аятайхан байгаарай. Цаг өөр болж байгаа шүү! Хүний өөрийнхтэйгөө хулгай хийж байгаад гогодуулав аа" гээд сануулж байсан нэгэн.  Шүүх засаглал наад хулгайч нараа гавлаад аваад яваач. Далайгаад цавчаад өгөөч гээд шүүх засаглалаасаа гуйж шаардсан давилуун Ерөнхий сайд байсны гор нь түүний үй олон дайсан. Дайснууд нь өнөөдөр түүнд дарвайсан салаавчийг 500 мянгаар захиалан, сошиалаар түгээж байгаа ...

 Өнөөдөр төрөөсөө, улсаасаа том бүлэглэлийн дайсан нь Хүрэлсүх, Оюун Эрдэнэ хоёр болсон. Захын хурган даргын гэрт бүтэн аймгийн төсөв хураалттай байдаг. Асар их мөнгөтэй хар хүчний нүдэнд орсон хог, шүдэнд торсон мах бол энэ хоёр.

Гадаад дотоодод өргөн сүлжээтэй. Гараад зугтахад Сайханбилэг, Жунай нар шиг тухлаад хэвтчих гадны дэмжлэгтэй улс дамнасан олигархийн сүлжээний овоо хараанд орчихсон Монгол Улсын Ерөнхийлөгч. Дөчин их наядын дөрөвний нэг 10-н их наядаар Хүрэлсүхийг агнахад өчигдөрхөн дэмжиж байсан хар масс нь өлхөн няцалж орхино. Нүүрсний хулгайчид нүүрс төмөр замын хэрэгт Ерөнхийлөгч бид хамууд ш дээ гээд өчигдөрхөн сэвэхэд л "Аа тийм үү?" гээд араа шүдээ хурцлаад итгээд байгаа хүмүүс шүү дээ! Тэд мөнгөө төлж хөгжмөө захиалахад энд хэнийгээ ч гүтгэж дайраад,  дээр нь дэвслэн бүжих бүтэн давхрага байгаа. Ер нь Монголд мөнгөнөөс том төр, мөнгөнөөс том Ерөнхийлөгч гэж ч юу байх вэ дээ!

ЭРХ МЭДЛЭЭ ТАНУУЛСАН ТӨРИЙН ТЭРГҮҮН

Азгүй гэж болохоор анхны Ерөнхийлөгч. Өмнөх хэдээ бодвол шүүхийн, хүчний байгууллагын түлхүүр атгаагүй Ерөнхийлөгч. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зэвсэггүй эзэн, хувцасгүй хааны сэнтийд очсон анхны Ерөнхийлөгч нь У.Хүрэлсүх. Уг нь түлхүүр нь байвал хонгилдоод ч хамаагүй хулгайчуудыг хорьчих, яллачих шазруун зан Хүрэлсүхэд хангалттай бий. 

Даанч Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ийн дарга байхад түлхүүр өөр хүнд байлаа. Хүк Ерөнхийлөгч болоход энэ хүч бас л өөр тийш шилжиж орхив. Даажинтай нь анх өөрөө ухаж гаргаж ирсэн дайснуудтайгаа тэмцэх хуулийн зэвсэг нь У.Хүрэлсүхийн гарт ирсэнгүй. Атгандаа зэвсэггүйг нь мэдэх тусам авлигач хулгайч нар түүн рүү дайрах нь ихэснэ. Өнөөдөр ч дангаар орших аугаа их шүүхээс Ерөнхий сайд Оюун -Эрдэнэ  шуурхай шударга ажиллаад өгөөч гээд царайчлаад сууж байгаагаар харчихаж болно. У.Хүрэлсүхийн "Хүн биш хууль засаглах өдөр ирнэ" гэсэн үг, ирсэн эсэхийг өчигдрөөс биш өнөөдрөөс, Сүхийн талбайгаас биш шүүхийн шийдвэрүүдээс харах л үлдэж байх шив. 

ХУУЛЬ ШҮҮХЭД НӨЛӨӨЛДӨГГҮЙ, ХЯЗГААРТАЙ ЭРХИЙНХЭЭ ДЭЭГҮҮР ДАВДАГГҮЙ. ХАРЪЯА ИНСТИТУТИЙН ӨМНҮҮР ОРДОГГҮЙ...

  Өмнө нь Монголчууд ийм л Ерөнхийлөгчийг хүссэн санагдах юм. Ерөнхийлөгч нь Шүүх, АТГ, ТЕГ, ЦЕГ, Улс төрийн нам гээд юм юм руу үсчиж, Засаг, УИХ- тайгаа хутгалдан, өмнүүр нь орж давхидаг, тайлбар мэдэгдлийг цувруулж, анай манай нам гэж хутгалддаг. Сэдэв бүхэн дээр оролцож, сэвээ бүхэнд улиглан тайлбарлаж,нэгэн бодлын оролцохгүй ажил гэж байхгүй. Оролцсон ажлынхаа орооцолдсон асуудал бүртээ ордны дотор гаднаас тайлбар мэдэгдэл цувуулж улс төржиж суудаг. Хонгилддог, хошигруулдаг Ерөнхийлөгч хэрэггүй ээ л гэсэн үү дээ. Үгүй юу!

  Гэтэл өнөөдөр өмнөх шиг Ерөнхийлөгчийг нийгэм эргэж хүсээд, эсвэл эргүүлж ийм эмх замбараагүй Ерөнхийлөгчийн институт руу нөгөө л бүлэглэлийн захиалгаар албаар чирээд байх шиг...

Монгол төр салбар салбартаа л ачаа үүргээ үүрээд явчихмаар байгаа юм. Уг нь бол саяхан бид Ерөнхийлөгчийн дуугарах, оролцох эрхийг хуулиараа хазаарлаж орхисон. Шүүхээс, Цагдаагаас, Тагнуулаас хол бай. Битгий Засаг руу, УИХ- руу нам улс төр лүү хуруу дүрээд бай! гээд хуульчилчихсан. Улс гэрийн дотоод асуудлаа, хэрэг зөрчил, хэрүүл тэмцлээ бид хариуцна, араа даана.  Гадаад ертөнцөд та улсаа хариуц! төлөөл! Үндэсний Аюулгүй Байдал, гадаад улс орон, дэлхий нийт, НҮБ-ын өмнө улсаа өөдтэйхөн аваад яв! гээд тов тодорхой заагаад өгчихөөгүй бил үү дээ?

Тийм ч учраас өнөөдрийн Ерөнхийлөгч нь тэгж ойлгоод шинэ жишиг, шинэ Ерөнхийлөгчийн институтийн соёл тогтоох гээд хичээгээд байх шиг. Ийм ч учраас У.Хүрэлсүх гэдэг хүн өөрийнхөө үндсэн араншин, улст төрчийн тэсрэлтэй зангаа улсын тэргүүн, төрт ёсны дэг жаяг, хуулиар олгогдсон хязгаарыг давуулахгүй суугаа хэрэг.   

Эсвэл ҮАБ-ын зөвлөлийн тэргүүн нь ал! цаазал! ялла! Нүүрсний хулгайч танай намд тэд нь, манай намд тэд нь байна гээд попроод талцуулаад, сүр сүр мэдэгдэл хийж, Монгол төрийнхөө тогтолцоо бүр рүү архираад ард түмнээс оноо түүчих гээд алиалаад байх нь таалагдах байсан юм болов уу? 

 

О.Түвшиндэмбэрэл

Эх сурвалж: sonin.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644114
1 эможи

zonin
2023-01-17 13:28
huuliin daguu l ajiilaj bga erunhiillugch shu
Иргэн
2023-01-15 16:59
Ард түмний олон дайсантай тэмцэнэ гэж ерөнхийлөгч болж,тангараг өргөн,халдашгүй эрх ямбыг эдэлж байгаа биз дээ.Одоо тэгээд хурд нь саарах талдаа харагдаад байна уудаа.Монгол жижиг,дунд,дээд шатанд их асуудал байгаа шүү дээ.
Yaanam
2023-01-15 08:31
Ulsdaa hairtai hun ulsaa huguulehiig lzorino. Ih mungutei hailaa ged Az jargaltai baidaggui shu da.
MAN gishuun
2023-01-14 21:43
Zugeer l Namaasaa savraa tatchih.Ooroo oortoo daisan beldeed yahah hereggui.Uchral geh metuud ergeed uuriig chini alna sh dee
зочин
2023-01-14 12:54
Ард түмний амьдрал сайн бвал энэ хүнд хэн ч дайсагнахгүй харин хүндлэнэ Даанч идэж уух шуналтай баг бүрдүүлээд бна даа
Зочин
2023-01-13 18:53
Аливааг арай эeрэгээр ойлгох чадвартай улс төрийн анхан шатны мэдлэгтэй соёлтой ёс зүйтэй хүн бол уншаад бага ч болтугай ойлгоц авахуйц нийтлэл байна гэж уншигдлаа.Уг хүн бүр мэдмээр олон санаанууд хийсэн ажлыг тусгасан байна .Бөгс мөгс долоогоогүй үнэн л зүйл бичсэн байна
Зочин
2023-01-13 18:46
Аливааг арай эeрэгээр ойлгох чадвартай мэдлэг боловсролтой ёс суртахуунтай соёлтой
иргэн
2023-01-13 12:09
онгироо сагсуу ойворгон л хүн дээ.засрах цэгцрэх болоогүй л юм байх даа
У.Хүрэлсүх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up