COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт Япон улсад хийж байгаа төрийн айлчлал эхэллээ

админ
2022 оны 11 сарын 29

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нар Япон улсад хийж байгаа төрийн айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж байна.

Уг айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа юм. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи нарыг хүлээн авч уулзана.

Монгол, Япон хоёр улс 1972 оны хоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоож байв. Харин 1997 оноос Иж бүрэн түншлэлийн, 2010 оноос Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Энэ удаагийн айлчлалын үеэр Шинэ дунд хугацааны хөтөлбөрийг батлахаар талууд хамтран ажиллаж байгаа юм. Өмнө нь Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Дунд хугацааны хөтөлбөрийг 2013-2017, 2017-2021 онд хэрэгжүүлж байжээ.

Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642786
0 эможи

keyboard_arrow_up