МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарынханд төрийн одон медаль гардуулав МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарынханд төрийн одон медаль гардуулав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарынханд төрийн одон медаль гардуулав

2022 оны 11 сарын 26

Arslan.mn

Өнөөдөр төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Монгол Улсын засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цол, Хүний гавъяат эмч цол, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль шагналыг гардуулж өглөө.

Arslan.mn
“Хүний гавьяат эмч”- ээр  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч О.Солонго, Дэльфин Эйч эмнэлгийн захирал Г.Дашбалжин, Өмнөговь аймгийн Номгон сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч С.Буянцэцэг.
“Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан”-аар Монголын анагаах ухааны академийн академич, УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн сайд асан Д.Туяа.
“Алтан гадас одон”-оор хүүхдийн их эмч Д.Энххүрээ, Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн мэс заслын сувилагч С.Цэндсүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга  Ц.Эрдэмбилэг, Эрүүл Мэндийн Яам, Улсын онцгой комисс эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр
“Цэргийн хүндэт медаль”-аар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн  Зүрх судасны эмч Г.Очирчимэг.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642726
4 эможи

Зүрхний Ариунаа багш
2022-11-26 19:57
Эрхэм шавь, хамтран зүтгэгч , зүрхний эмч Очирчимэгтээ "Цэргийн хүндэт медаль"-р шагнуулсанд баяр хүргэе. Цаашдын ажилд нь улам өндөр амжилт ерөөж, сайн сайхан бүхнийг хүсье.
keyboard_arrow_up