Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Султан Монгол Улсын Ардын уран зохиолч боллоо Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Султан Монгол Улсын Ардын уран зохиолч боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Султан Монгол Улсын Ардын уран зохиолч боллоо

2022 оны 11 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын Их Хурлын гишүүн асан, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн зөвлөх багш, зохиолч Т.Султанд Монгол Улсын Ардын уран зохиолч цол хүртээв.

Тэрээр улс, эх орондоо 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө олон арван өгүүллэг, тууж, роман, жүжиг, кино зохиол туурвиж, казах түмний утга зохиолыг олон улсад сурталчлан таниулахад авьяас билгээ зориулсны сацуу, “Монголын нууц товчоо”, “Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар тууж оршвой” зэрэг монголын түүхийн тулгуур эх сурвалжууд, “Монгол ардын зүйр цэцэн үг”, “Монгол Улсын Үндсэн хууль”-ийг тус тус казах хэлнээ хөрвүүлж казах түмний хүртээл болгож, “Коран судар”, “Ислам шашны тухай үндсэн мэдэгдэхүүн”, Абай Кунанбаевын “Сургаалууд” зэрэг бүтээлийг монгол хэлнээ тус тус орчуулж, хүн ардыг соён гэгээрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642715
0 эможи

keyboard_arrow_up