“Суман гүн“ ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Дашхүүг Аж үйлдвэрийн ГАВЬЯАТ ажилтан цол тэмдэгээр ШАГНАЛАА “Суман гүн“ ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Дашхүүг Аж үйлдвэрийн ГАВЬЯАТ ажилтан цол тэмдэгээр ШАГНАЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Суман гүн“ ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Дашхүүг Аж үйлдвэрийн ГАВЬЯАТ ажилтан цол тэмдэгээр ШАГНАЛАА

2022 оны 11 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, улс орон, ард иргэдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангах үйлсэд хичээл зүтгэл, гарамгай амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.

Энэ өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат "Суман трейд" компанийн үүсгэн байгуулагч НҮРДЭВИЙН ДАШХҮҮД Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдэгээр шагналаа. 

Arslan.mn

Н.Дашхүү нь үйлдвэр үйлчилгээний салбарт 40 орчим жил ажиллахдаа олон залуусыг амьдралд нь залгуулж, сурган бэлтгэж, мэргэшүүлж ажилласан туршлагатай нэгэн юм. Түүнчлэн тэрбээр үйлдвэр, үйлчилгээний салбарт хамт ажилласан олон залуу гэр бүлийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжиж гэр, байраар хангах, ажлын байртай болгох, хөдөлмөр эрхлэхэд томоохон дэмжлэгийг үзүүлж байсан аж.

Ийнхүү Н.Дашхүүгийн хөдөлмөр, гавьяаг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цол тэмдэгээр шагнасныг онцолж байна. 

Arslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642713
3 эможи

keyboard_arrow_up