Жэк Уэтерфорд: Дэлхий дээр хүмүүс мэдээгүй байж болно. Гэхдээ мөнх тэнгэр Чингис хаан, түүний ард түмэн, хувь заяаг нь мэдсээр ирсэн Жэк Уэтерфорд: Дэлхий дээр хүмүүс мэдээгүй байж болно. Гэхдээ мөнх тэнгэр Чингис хаан, түүний ард түмэн, хувь заяаг нь мэдсээр ирсэн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Жэк Уэтерфорд: Дэлхий дээр хүмүүс мэдээгүй байж болно. Гэхдээ мөнх тэнгэр Чингис хаан, түүний ард түмэн, хувь заяаг нь мэдсээр ирсэн

2022 оны 11 сарын 24

Arslan.mn

"Чингис Хаан" тэргүүн дээд одон хүртсэн анхны гадаад иргэн, Монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд баярын сэтгэгдлээ илэрхийллээ.

Тэрбээр “Дэлхийн түүхнээ агуу баатрууд нь хууль ёс тогтоогчид байдаг. Чингис хаан шинэ шашин зохиогоогүй. Харин мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон. Шашин тус бүрдээ бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгтгэж, нэгэн цул болгож хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн энх тайвныг тогтоосон. Дэлхий өнөөдөр ч гэсэн тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна. Чингис хааны хуулийг үргэлжлүүлэхийн төлөөх үйлс тэмцлийнхээ, Монголын их амар амгаландаа мөрөөдөлдөө тэмүүлсэн ес дэх зуунаа хүн төрөлхтөн элээж явна.

Ес нь үлэмж бэлэгдлийг шингээсэн тоо. Чухам энэ зуунд монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн эх дэлхийдээ тусалж чадна гэж би итгэдэг. Сая Монгол руу ирж явахдаа Хэнтийн тал дээгүүр нисэн өнгөрөхдөө тэртээ өвлийн өглөө Өүлэн эх хонгор хүүгээ эх дэлхийд төрүүлж байхад энэ нутаг эх орон нь ингэж л сайхан харагдаж байсан байх даа хэмээн сэтгэл зүрхдээ бодож огшиж байлаа. Намайг тийнхүү Монгол Улс руу нисэж ирэхэд дэлхий өөрийн өдөр тутмын амьдралаараа амьдарч л байсан. Монгол Улсад хэн юу хийж байгааг хэн ч төдийлөн сайн сонирхоогүй, мэдэхгүй байсан. Гэхдээ Монголын хөх тэнгэр нь уулс толгод дээрээ цагаан цасан хадгаа дэлгээд хүүгээ угтаж байсан байхдаа гэж би дотроо бодсон.

Газар дэлхий дээр хүмүүн мэдээгүй байж болно. Гэхдээ мөнх тэнгэр Чингис хааныг, түүний ард түмнийг, хувь заяаг нь мэдсээр ирсэн. Чингис хааны ариун үндэстэн, үр хүүхдүүдийг Монголын мөнх хөх тэнгэрийн алтан гэрэл цацраг үүрд гийгүүлж байхыг ерөөж залбирч байна. Энэ бол Чингис хааны төрсөн нутаг. Монголын сайхан орон” хэмээсэн юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
60
haha an post
2
wow an post
2
yay an post
2
sad an post
1
ouch an post
4
confuse an post
1
angry an post
3
642666
186 эможи

Гүррагчаа
2022-11-28 08:19
Энгийн үгээр гүн утга агуулгатай үг хэлжээ. Бидэнд ухаарах, суралцах зүйл их байна аа. Танд аз жаргалын дээдийг ерөөе!
Зочин
2022-11-27 17:07
Агуу сайхан сэтгэлтэй ариун явдалт хүн байнам.
Монголын төлөө сэтгэлтэй хүн юм.
2022-11-25 11:19
Манай хэлэн хулгайч Олигархиуд суралцах ичих хэрэгтэй энэ хүнээс
Хуягаа
2022-11-25 11:19
Монголын төлөө, монголчуудын төлөө гарамгай үйлс бүтээсэн хүнд өгдөг нь, эрхэм энэ хүнд гардуулсан нь сайшаалтай. Жек Уэтерфорд танд урт наслаж, улам их бүтээл туурвихын ерөөл өргөе.
Хашир
2022-11-25 10:36
Ухаантан арай өөрөөр сэтгэдэг юм байна даа, цөөн хэдэн үгээрээ агуу сэтгэгч гэдгээ таниуллаа, таны энэ сайхан үгний төлөө танд гүн талархалаа илэрхийлье, сайны үр бүхэн дэлгэрэх болтугай.
Зочин
2022-11-25 09:17
Монголд шингэчихсэн хүн монголын төлөө сэтгэл ямар агуу вэ Биднийг хулгай зэлгий хийгээд сандал ширээний төлөө хэрэлдэж байхад ичгэвтэр юм
Зочин
2022-11-25 07:25
Монголын минь тухай олон түмэн мэдэхгүй байгаа олон олон түүхийг бичээсэй гэж хүснэм.
Зочин
2022-11-25 01:08
Түүх түүхэн хүнээ төрүүлдэг бх их Монгол улсыг цогцлоосон тэр аугаа хүмүүс
Зочин
2022-11-25 00:42
Айхтар үг хэлдэг хүн бэ.
Tuvshintur
2022-11-24 21:43
Naxdad shan bnuu
Ядамдорж
2022-11-24 21:29
энэ хүнийг энэ шагналыг авчихайсай гэж олон жил хүлээж залбирч байлаа...
Баатар
2022-11-24 21:03
Гоё хэлжээ
Зочин
2022-11-24 18:39
Нүднээс уярал, хүндлэл, талархлыг нулимс гарч, маш их баярлалаа. Монголчуудыг зүрх сэтгэл, оюун ухаанаараа мэдэрсэн танд баярлалаа!
Tsetsegee
2022-11-24 17:51
Tanind bayr hurgey.Saihan heljee .
Зочин
2022-11-24 17:23
За даа мэлэхгүй. Энэ одонг шинжлэх ухааны ололт нээлт зэрэг оюуны онцгой бүтээлд өгдөг байвал зүгээр юм шиг.
Зочин
2022-11-24 17:11
Муухан монгол хүнээс дээр үг хэлжээ.
Зочин
2022-11-24 16:34
Bayrllaa nvdee olsn shagnal shvv
Зочин
2022-11-24 16:10
Баяроалаа.
Зочин
2022-11-24 14:52
Чингис хаан зөвхөн Монголчуудын хаан байгаагүй энэ шагнал нүдээ оллоо
Зочин
2022-11-24 14:07
Mundag
Зочин
2022-11-24 13:48
Агуу эрдэмтэн танд мэхийн ёсолж урт удаан наслахын ерөөл өргөе
keyboard_arrow_up