Энэтхэгт гүүр нурж, 140 хүний амь эрсэдсэн явдалд Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэв Энэтхэгт гүүр нурж, 140 хүний амь эрсэдсэн явдалд Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Энэтхэгт гүүр нурж, 140 хүний амь эрсэдсэн явдалд Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэв

2022 оны 11 сарын 03

Arslan.mn

Өнгөрөгч аравдугаар сарын сүүлээр Энэтхэгийн Гужарат мужид дүүжин гүүр нурсны улмаас амиа алдсан хүний тоо 140-д хүрсэн билээ.

Эл харамсалтай үйл явдалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Драупади Мурму-д эмгэнэл илэрхийллээ.

ЭМГЭНЭЛД, “Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гужарат мужид гүүр нурсны улмаас олон арван хүний эрдэнэт амь эрсдэж, их хэмжээний гарз хохирол учирсанд Танд болон Танаар уламжлан амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Монголчууд бид манай “стратегийн түнш”, “оюун санааны хөрш” болох Энэтхэг Улсын ард иргэдтэй зүрх сэтгэлээрээ хамт байж, энэхүү уй гашууг чин сэтгэлээсээ хуваалцан, гүнээ харамсаж байна. Энэ харамсалтай үйл явдлын улмаас хүндээр бэртэж гэмтсэн иргэд хурдан илааршиж, хэвийн байдалдаа эргэн орохыг хүсэн ерөөе” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642083
0 эможи

Ь
2022-11-05 10:01
Энэ хөлдүү нэх эмгэнэдэг ёсолдог олигтой ч ёсллж мэдэхгүй.яах гэж ийм хог новш гаргадаг бнаа тэнэг үхэр гуйлгачин монголчуудаа хохь нь гуйблгачин заяхтай новшнууд бүтэхгүй гардаа энэ хүр казино энэ тэрийг нь төлүүлээчээ хөөж явуул
keyboard_arrow_up