ШУУРХАЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Узбекистаны Ерөнхий сайд А.Н.Арипов угтан авлаа ШУУРХАЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Узбекистаны Ерөнхий сайд А.Н.Арипов угтан авлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Узбекистаны Ерөнхий сайд А.Н.Арипов угтан авлаа

2022 оны 9 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгчийг Самарканд хотын олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд хүндэт харуулын цэрэг жагсаж, узбекийн талаас Бүгд Найрамдах Узбекистан улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, монголын талаас Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Arslan.mn

Тэрбээр мөн өдөр Бүгд Найрамдах Узбекистан улсын анхны Ерөнхийлөгч И.Каримовын бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёёвтой уулзана.

Arslan.mn

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640400
0 эможи

keyboard_arrow_up