COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 08, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ардын жүжигчин Д.Ухнаад Хөдөлмөрийн баатар цол хүртээв

админ
2022 оны 7 сарын 07

Arslan.mn

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмыг угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.07.07/ төрийн дээд одон медаль гардуулж байна.

Энэ хүрээнд Улсын хөгжимт драмын театрын дуучнаас ажлын гараагаа эхэлж, соёл, урлагийн хөгжлийн төлөө тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө Монголын болон дэлхийн сонгодог олон арван дуурьт гол дүр бүтээж, Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 200 гаруй тоглолт, Соёл-Эрдэнэ хамтлаг, Баян Монгол чуулгын 400 гаруй тоглолтыг удирдан зохион байгуулж, 4,500 гаруй концерт хөтөлж, 220 гаруй концерт найруулан үзэгч түмний хүртээл болгосон, дэлхийн 70 гаруй улсад Монголын урлагийн 400 гаруй удаагийн тоглолт зохион байгуулан үндэсний болон эстрад урлагийг сурталчлан таниулж, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
638525
1 эможи

keyboard_arrow_up