МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

2022 оны 7 сарын 06

Arslan.mn

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулж байна. 

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар  Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

Тэрбээр Монголын үндэсний радио, телевизэд тасралтгүй 30 гаруй жил хөдөлмөрлөж, мэдээ нийтлэл, сурвалжилга, нэвтрүүлгийн чанар, хүртээмжийг сайжруулах талаар идэвх санаачилга гарган ажиллаж, телевизийн эфирт 500 гаруй мянган цагийн нэвтрүүлэг уншиж нэвтрүүлэн, чөлөөт, ардчилсан, хараат бус сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд оруулсан хичээл зүтгэл хийгээд хэвлэл, мэдээллийн салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638490
0 эможи

TANGALAG
2022-07-06 13:02
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та хөлийн том хуруугаа зармаар байна уу? Санхүүгийн хямралын улмаас та хөлийн хуруутай болсон Худалдах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу. Бид танд хөлийн хурууны шагналыг санал болгох болно. Учир нь Манай эмнэлэгт хөлийн хуруу солих шаардлагатай 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар (Долоон зуун наян мянган доллар)
keyboard_arrow_up