Гавьяат холбоочин Дахын Готовт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Гавьяат холбоочин Дахын Готовт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гавьяат холбоочин Дахын Готовт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2022 оны 7 сарын 06

Arslan.mn

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулж байна. 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Монгол Улсын Гавьяат холбоочин Дахын Готовт Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

Тэрбээр галч, монтёроос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж Холбооны яамны сайд хүртэл дэвшин улс эх орондоо 50 шахам жил ажиллахдаа Монгол Улсыг бүрэн холбоожуулах их бүтээн байгуулалтын ажлыг гардан зохион байгуулж, харилцаа холбооны үсрэнгүй хөгжлийг хангах суурь дэд бүтцийг бий болгоход хичээн зүтгэж, Харилцаа холбооны салбарын бодлогын баримт бичгийг боловсруулах, төгөлдөршүүлэх, салбарынхаа гадаад харилцааг хөгжүүлэхэд гаргасан санал санаачилга, Монгол Улсын дипломат алба, харилцаа холбооны салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж ийнхүү Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638488
0 эможи

keyboard_arrow_up