Ш.Гүрбазар: Олон түмнийхээ хүчээр энэ сайхан хүндтэй шагналыг хүртлээ Ш.Гүрбазар: Олон түмнийхээ хүчээр энэ сайхан хүндтэй шагналыг хүртлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ш.Гүрбазар: Олон түмнийхээ хүчээр энэ сайхан хүндтэй шагналыг хүртлээ

2022 оны 7 сарын 06

Arslan.mn

Өнөөдөр /2022.07.06/ Монгол Улсын Ерөнхнийлөгч салбар, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон медаль гардуулж байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрсэлсүхийн зарлигаар Яруу найрагч Ш.Гүрбазар Төрийн соёрхол шагнал хүртлээ.

Тэрбээр сэтгэгдлээ илэрхийлж "Билэгт сайн өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал хүртсэндээ баярлаж байна. "Би Монголтойгоо адилхан", "Монголоороо гоёдог", "Монголын үнэртэй" салхи гурван бүтээлд маань Төрийн соёрхол хүртээсэн гэж зарлигтаа бичсэн байна. Олон түмэн л надад аваад өгчихлөө гэж баярлаж байна. Хүн ер нь уул ус, нутаг орон, Монголоо дуулж явах хийморьтой, ерөөлтэй сайхан байдаг юм байна. Баярлалаа, их баяртай байна. Олон сайхан бүтээл бодогдож байгаа. Шагналдаа уран бүтээлээр мэхийнэ" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638484
3 эможи

keyboard_arrow_up