Т.Мөнхсайхан: Архинд ногдох татварын хэмжээ дэлхийн дунджаас 2 дахин бага байна Т.Мөнхсайхан: Архинд ногдох татварын хэмжээ дэлхийн дунджаас 2 дахин бага байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.Мөнхсайхан: Архинд ногдох татварын хэмжээ дэлхийн дунджаас 2 дахин бага байна

2022 оны 4 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өндөр хатуулагтай архины хэрэглээг бууруулах тухай зарлиг гаргажээ. 

Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан танилцуулж байна.

Тэрбээр "Манай улсад 21-ээс дээш насны нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээ 55 литр байна. ДЭМБ-ын тогтоосноор нэг хүнд ногдох хэмжээ 8-9 литр байвал үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна гэж үздэг. Гэтэл манай улсын нэг хүнд ногдох спиртийн хэмжээ 12 литр хүрсэн байна. 100 мянган хүн амд ногдох нас баралтын шалтгаанаар архинаас үүдэлтэй нас баралт тэргүүлж байна. Жилдээ гарч байгаа согтууруулах ундаатай холбоотой осол 16 мянга дөхөж байна. Гэмт хэрэг 22-23 мянга хамгийн гол нь энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. 38-40 градустай, өндөр хатуулагтай согтууруулах ундаа хэрэглэсэн үед гарч буй хэрэг зөрчил өндөр хувийг эзэлж байна. 

Согтууруулах ундааг зөв зохистой болгох үр дүнтэй арга бол татварын бодлого байдаг. Өндөр градустай согтууруулах ундааны үнийн 60 орчим хувийг татвар эзэлдэг бол манай улсад 38 градустай согтууруулах ундаанд ногдуулж буй татвар дэлхийн дунджаас 2 дахин бага байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635759
1 эможи

keyboard_arrow_up