“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 320 орчим байгууллага, аж ахуйн нэгж нэгджээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 320 орчим байгууллага, аж ахуйн нэгж нэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 320 орчим байгууллага, аж ахуйн нэгж нэгджээ

2021 оны 10 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 320 орчим байгууллага, аж ахуйн нэгж нэгджээ.

Энэ сарын 4-нөөс хойш дээрх аж ахуйн нэгж, байгууллагууд Хан-Уул дүүрэг дэх “Ногоон хэрэм” төгөл, “Баянгол агро парк” болон “Шинэ Налайх”, СХД дэх  “Бумбатын рашаан” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ. Дээрх газруудад хамгаалалтын хашаа барьж, усалгаа, арчилгаа, тордлогоог нь шийдсэн бөгөөд Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний газрууд хариуцах юм. Мөн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд  тарьсан модоо арчлах боломжтой.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос нэг ширхэг ч мод авчирч суулгаагүй, үрээр үржүүлсэн мод тарьсан байна.

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ:

  • 2021-2024 он буюу бэлтгэл үе
  • 2024-2026 он буюу эрчимжүүлэх
  • 2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттай өрнүүлэх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631798
0 эможи

keyboard_arrow_up