У.Хүрэлсүх: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос мод авчирч суулгахгүй У.Хүрэлсүх: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос мод авчирч суулгахгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос мод авчирч суулгахгүй

2021 оны 10 сарын 10

Arslan.mn

Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд болон шашны байгууллагууд, тамирчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар үргэлжилж байна.

2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллага, “Токио-2020” олимпын наадмын медальтан болон шагналт байр эзэлсэн тамирчид, шашны байгууллагын төлөөлөл “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчиндоо эзний ёсоор хандаж, цөлжилт, газрын доройтол, шороон шар шороон шуурганы эсрэг хамтран тэмцэж байгаа ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос мод авчирч суулгахгүй. Үрслүүлж, арчилж, тордох ёстой. Тариад орхих бус, ургуулах нь чухал гэдгийг хэлэв.

Үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллана гэдгээ Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд илэрхийллээ.

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
631670
10 эможи

irgen
2021-10-12 12:28
mod tarimaar yum bn lee shuu. Mod n jhn unetei bna. company d n une jhn hyamdruulah heregtei humuus ulias ih tariad bna
Зочин
2021-10-10 23:51
Тооцоо судалгаатай л бж таараа. Харин гүйцэтгэгч нар л алдаа мадаггүй хийх тал дээр анхаарах хэрэгтэй.
Zochin
2021-10-10 21:38
Demjij bna
Зочин
2021-10-10 19:39
Хөдөө орон нутагт мод бут тариад хайс хамгаалалт хийх хөрөнгө төсөв нь хүрдэггүйгээс мал орж сүйтгэж хэцүү байдаг.Улсын хэмжээний хөтөлбөр юм бол Хөдөөг анхаарах хэрэгтэй!!!
Зочин
2021-10-10 19:21
Модны үрсэлгээ хийгээч. зөөж суулгаад мод тарьлаа гэж тэнэгтэхээ болиоч дээ. Бөгс долоогч ид оо
Battulga
2021-10-10 19:08
Hen batlahiin. urjuulgees avsan mod gej heleed haanch bhgui companiin nehemjleh zarlagiin padaan uzuuleed baahan mongoor hudaldaj avsan bolood l mongiin idchihne tegeed uulnaasaa modoo uhaad avchirna. Hen ch shalgahgui uuliin modnuud ug heleh bish
Зочин
2021-10-10 18:38
Мод тарих нь зөв боловч судалгаагүй хийж болохгүй байхаа, говьд ямар мод тарих вэ, тал газарт ямарыг суулгах вэ гэх мэт, усалгааны систем, ажиллах хүч гээд энэ бүх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй юм
keyboard_arrow_up