З.Энхболдын зарчим ба 2019.9.7-нд Үндсэн хуульд өгсөн санал З.Энхболдын зарчим ба 2019.9.7-нд Үндсэн хуульд өгсөн санал
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 20, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

З.Энхболдын зарчим ба 2019.9.7-нд Үндсэн хуульд өгсөн санал

2021 оны 4 сарын 14

Arslan.mnЗ.Энхболд ЕТГ-ын дарга байхдаа УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т “...Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж оруулсан өөрчлөлтийг 2025 оны долдугаар сарын 1-нээс биш 2020 оны тавдугаар сарын 25-наас эхэлж мөрдөх санааг гаргасан байдаг.

Тиймээс З.Энхболдыг “ЕТГ-ын дарга байхдаа Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй болгосон” гэх шүүмжлэл улс төрийн зарим чигээс явж байна.

Тийм биш юм.

З.Энхболдын санаачлага нь нэг хүний биш нийтийн эрх ашгийг, тодруулбал Үндсэн хуулийн талд зогссон зарчмын санал гэхэд болно. Учир нь тэрбээр ганц энэ асуудал дээр ч бус, өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”, Тавантолгойн асуудал дээр нийтийн эрх ашгийн талд зогсч, тэр дээрээ хатуу байсаар эцэслэж байв.

Тэр одоо зарим хүнд шүүмжлэгдээд байгаа Үндсэн хуулийн хэрэгжилтийн хугацаатай холбоотой асуудал дээр юу ярьсныг доор сийрүүлэв.

2019 оны есдүгээр сарын 7-ны УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-ЕТГ-ын дарга ирсэн байна. Нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Ерөнхийлөгчид тавих шалгууртай холбоотой өөрчлөлт бас явж байгаа. Төслөөр бол 2025 оны долдугаар сарын 1-нээс үйлчилнэ гэж байсан. Ажлын хэсэг дээр бол 2021 оны долдугаар сарын 1 байвал яасан юм бэ гэж ярьсан. Өөр байдлаар бас томъёолоод шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор шинэ Үндсэн хуулийн орчинд Ерөнхийлөгчийн сонгууль явах ёстой байх гэдэг саналууд яригдсан. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн байр суурийг сонсъё гэсэн юм.

 ЕТГ-ын дарга З.Энхболд:

-Анх санаачлахдаа 2025 он байсныг 2021 болгох гэж байгаа юм байна, тийм ээ. Энэ ингэх нь зүйтэй л дээ. Яагаад гэхээр Үндсэн хууль өөрчлөгдсөн байдаг. Дахиад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад байх нь зохимжгүй учраас 2021 он болгох нь зүйтэй. Гэхдээ техникийн хувьд ийм хүндрэлүүд гарна, үүнийг ажлын хэсэг, Байнгын хороо, УИХ харгалзаж үзэхгүй бол болохгүй. Түүнийгээ шинэ сонгуулиас хойш мөрдөнө гэхээр өмнө нь явах, 2021 оны тавдугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө шинэ хуулиар явах ёстой. Тэр шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр тэр өдрөөс эхэлж мөрдөж болохгүй. Ядаж жилийн өмнө, хагас жилийн өмнө мөрдөхгүй болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа “Зургаан жилд нэг удаа” гэдгээ хийж чадахгүй. Хугацаа өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа батлаад, тэр хууль баталсаны дараа оролцох гэж байгаа хүмүүс нь бэлтгэлтэй байхаар бодоод, ядаж хагас жилийн өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчилдөг шиг процессуудаа явуулаад, гэхдээ тэр хооронд одоогийн Ерөнхийлөгчийг 2021 онд ажлаа дуусах хүртэл нь ажлаа хийх бололцоог нь хангаж өгөхийн тулд нэг шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх гэж бодож байгаа юм. 25-ыг 21 болгохоос гадна тийм практик шаардлага гарах болов уу. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулна. Түүний дагуу хүмүүс өрсөлдөнө. Тэр хүмүүсээс хэн нэг нь шалгараад Ерөнхийлөгч болсны дараа нь энэ хууль чинь үргэлжилж эхлэх биш, сонгууль явуулахаас өмнө Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн хугацааг тавихгүй бол болохгүй гэдэг ийм байр суурьтай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625503
1 эможи

keyboard_arrow_up