Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилогдохоор болсон ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн ОРОХ ОРОНГҮЙ ч ₮1,2 тэрбумын 2 БАРИЛГАТАЙ Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилогдохоор болсон ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн ОРОХ ОРОНГҮЙ ч ₮1,2 тэрбумын 2 БАРИЛГАТАЙ
11 сарын 11, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилогдохоор болсон ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн ОРОХ ОРОНГҮЙ ч ₮1,2 тэрбумын 2 БАРИЛГАТАЙ

2026 оны 11 сарын 11

Arslan.mn

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнг өчигдөр буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны даргаар сонгож, улмаар аймгийн засаг даргад нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжжээ. 

2027, 2028 оны снгуулийг угтаад аймгуудын МАН-ын хороод дотроо бужигнаад эхэлсэн билээ. Увс аймгаас эхэлсэн уг улс төрийн бужигнаан Өвөрхангай аймагт үргэлжилж, 2019 оноос ХХААХҮЯ-ны ТНБД-аар ажилласан Т.Жамбалцэрэн тус аймгийг удирдахаар болов. 

Т.Жамбалцэрэнгийн хувьд эртнээс Өвөрхангайг нууцхан тойглож байсан гэх. Тиймдээ ч аймгийн намын хорооны даргаар 100 хувийн санал авч, даргаар нь томилогдож буй аж. 

Т.Жамбалцэрэнгийн хувьд МАН-ын генсек Я.Содбаатарын хүн гэгддэг бөгөөд МУИС-ийг нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн. Төгсөөд МАН-ын улс төрийн ажилтан, Өвөрхангай аймгийн Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Тэрбээр Я.Содбаатарын туслах, зөвлөхөөр нь ажиллаж байсан. МАН 2016 оны сонгуульд олонх болсноор Т.Жамбалцэрэн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болтлоо дэвшиж ажилласан байна. Т.Жамбалцэрэн өдгөө Дорноговийн Алтанширээд хайгуулын лицензүүдтэй “Минерал ресоурс менежмент” ХХК, “Очир дайрга” ХХК, “Аурум ресоурс” ХХК, “Ачлалт хүү” ХХК-уудад хувь эзэмшдэг болжээ. 

Тэгвэл ХХААХҮЯ-ны ТНБД-аар тасралтгүй долоон жил ажилласан Т.Жамбалцэрэнгийн ХОМ-ийг танилцуулья. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮103 сая
Гэр бүлийн орлого:  ₮73 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,2 тэрбум /баригдаж дуусаагүй орон сууц, барилга байгууламж-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮38 сая / Suzuki Jimny/
Мал аж ахуй: ₮82 сая /Адуу-37/
Газар: ₮10 сая /Өмчлөх-5000м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮85 сая
Хадгаламж: ₮100 сая   
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мөн Эрдэнэс таван толгой ХК, Транс Партнерс ХХК, Ачлалт хүү ХХК, Минералресоурс менежмент ХХК-иудад хувьцаа эмэшдэг аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671461
1 эможи

keyboard_arrow_up