Х.Нямбаатарын оронд Б.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын даргаар сонгохоор тохиролцжээ Х.Нямбаатарын оронд Б.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын даргаар сонгохоор тохиролцжээ
11 сарын 02, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Х.Нямбаатарын оронд Б.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын даргаар сонгохоор тохиролцжээ

2026 оны 11 сарын 02

Arslan.mn

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дараагийн даргаар Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвыг сонгох асуудлаар намын удирдлагууд санал нэгдсэн бололтой.

Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал энэ сарын 7-нд хуралдаж, одоогийн дарга Х.Нямбаатарын дөрвөн жилийн ажлын тайланг сонсохын зэрэгцээ шинэ даргаа сонгохоор товлоод байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Нийслэлийн МАН-ын даргын сунгаанд өөрөө өрсөлдөхгүй бөгөөд Б.Пүрэвдагвыг дэмжих байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Түүний мэдээлснээр, Нийслэлийн МАН-ын 36 дугаар Бага хурлын 489 төлөөлөгчийг есөн дүүрэг болон намын анхан шатны байгууллагуудын хурлаар бүрдүүлсэн байна.

Б.Пүрэвдагва өмнө нь Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ өөрөө мэдэгдэж, тухайн шатны Засаг дарга намын хороогоо удирдах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Ингэснээр арваннэгдүгээр сарын 7-ны Бага хурлаар Х.Нямбаатарын оронд Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдох эсэхийг албан ёсоор шийдвэрлэнэ.

Одоогоор эцэслэн тохиролцсон гэх мэдээлэл албан ёсоор баталгаажаагүй бөгөөд Б.Пүрэвдагвагийн сонгогдсон эсэхийг Бага хурлын шийдвэрээр эцэслэнэ.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671328
0 эможи

keyboard_arrow_up