Оюутолгойн ногдол ашгийг төсөвт тусгах зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг дэмжлээ Оюутолгойн ногдол ашгийг төсөвт тусгах зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг дэмжлээ
10 сарын 27, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Оюутолгойн ногдол ашгийг төсөвт тусгах зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг дэмжлээ

2026 оны 10 сарын 27

Arslan.mn

УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр /2026.10.27/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжлээ.

Уг хуулийн төслийг Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн байна.

2027 оны төсвийн төсөлд Оюутолгойгоос орох ногдол ашгийн орлогыг нийгмийн болон суурь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар тусгасан. Гэвч Засгийн газар иргэдээс санал авсны дараа аравдугаар сарын 23-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг буцаах шийдвэр гаргажээ.

Үүнтэй холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах шаардлага үүссэн талаар Төсвийн ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулсан байна.

Хуралдааны үеэр гишүүд хуулийн өөрчлөлт хийх шаардлага байгаа эсэх талаар тодруулж, санал хэлжээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Эх сурвалж:  Монгол ардын намын бүлэг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671244
0 эможи

keyboard_arrow_up